Энэтхэгт Маоист бүлгийнхэн иргэд рүү халдав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Энэтхэгт Маоист бүлгийнхэн иргэд рүү халдав

Мөн өнөөдөр Энэтхэгийн төвийн мужийн нутагт маоист хэт даврагчдын бүлэг бөмбөг дэлбэлэн их хэмжээний ой модыг шатааснаас болж 73 цагдаагийн ажилтан амь үрэгдэж 20 гаран хүн шархаджээ. Энэтхэгийн цагдаагийн байгууллагын удирдалгууд хэлэхдээ эдгээр хэт даврагчдын хууль бус ажиллагаанаас иргэдээ хамгаалахын тулд хэрхэн ажиллахаа бараг мэдэхгүй болсон гэж байна. Өнөөдрийн байдлаар энэтхэгт маоист хэт даврагч 6000-8000 дайчид байдаг бөгөөд тэд өөрсдийгөө ядуу давхаргынхан болон фермерүүдийн эрх ашгийг хамгаалдаг гэж зарлаж явдаг байна. 1960 оноос хойш гарч эхэлсэн маоист хэт даврагчдын гэмт үйлдлийн улмаас олон мянган гэмгүй иргэд амиа алдаж ирлээ гэж Энэтхэгийн албан тушаалтнууд гадаадын мэдээлллийн агентлагийн асуултад хариулахдаа онцолж байжээ.

М.Наст
Эх сурвалж Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж