
Нэг төхөөрөмжид олон үйлдлийг багтаасан хэрэгслүүд бидний өргөн хэрэглээ болсон билээ. Харин саяхан “нэгд ес” гэсэн нэгэн шинэ төхөөрөмж гарсан байна. “MFC-885CW” нэртэй уг принтерийг урьд өмнө байгаагүй шинэлэг зүйл гэж хэлж болох юм. Энэхүү хэвлэгчийн бэхэн хор нь хэвлэнэ, сканнердана, хувилна бас факс явуулж, хүлээн авч болно. Харин фото принтер нь мемори карт болон USB, PC факсаас аливаа зүйлийг хэвлэж болох гэнэ. Түүнчлэн уг принтерийн онцгой зүйл нь гэвэл Wi-Fi бүхий утасгүй, чанга яригчтай телефон утас юм. Мөн “MFC-885CW” нь 4,2 инчийн өнгөт дэлгэцтэй, уг дэлгэцийн тусламжтайгаар хэвлэх гэж буй зургаа харж, зарим нэгэн засварыг хийх боломжтой аж. Энэхүү шинэ төхөөрөмж нь “Brother” компани 100 жилийн ойдоо зориулж, хэрэглэгчиддэ барьж буй бэлэг гэнэ.
С.Цэлмэг