Лэптопоо бүрэн ашиглах аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Лэптопоо бүрэн ашиглах аргууд

Олон хүмүүс лэптоптой болохыг хүсдэг ч авсан хойноо эцэст нь  зайг нь байнга цэнэглэх хэрэгтэй болдгоос залхаж эхэлдэг. Аль болох олон цаг хэрэглэхийн тулд байнга цэнэгтэй байлгах нь чухал.

Зайг удаан хэрэглэх аргууд

Нэгэн зэрэг олон үйлдэл хийхээс зайлсхий. Компьютераа асаалттай үед  онцын шаардлагагүй программуудыг идэвхжүүлэх хэрэггүй. Программ болгон CPU буюу компьютерийн төв санах ойд ачаалалөгч, зайг хороож байдаг.

Халахаас нь  сэргийл. Температур бага нөхцөлд зөөврийн компьютер илүү сайн ажилладаг. Хэт халаад ирэхээрээ ширээн дээр дэлбэрэх гэж байгаа мэт дуу орж байгаа эсэхийг сайн ажигла.Хэрвээ халаад ирвэл хийж буй зүйлээ түр хойш нь тавьж түр унтраах хэрэгтэй.

Хэрэглээгээ багасга.

Ямар ч нэмэлт залгуур /USB, болон mouse, WiFi/ зай суулгадаг. Танд iPod хэрэгтэйг  та хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч таны лэптопыг үгүй хийж буй зүйл бол 24 цагийн турш бүтэн долоо хоног асаалттай байлгаж байгаа явдал юм.

Үүнээс хамааралтай болохоос болгоомжил. Компьютерийн хэрэглээ ихсэх тусам хурд нь  удааширдаг. Тиймээс хэвийн ажиллаж буй эсэхийг нь сайн хянаж байх хэрэгтэй.

Унтрааж бай.

Дэлгэцийнх нь гэрлийг бүдгэрүүл. Бүтэн өдрийн турш цайвар гэрэлтэй дэлгэц ширтэх аюултай. Тиймээс түр ч болов дэлгэцээ унтрааж байх нь зүйтэй.

Зайн хүчинтэй  хугацааг бүрэн ашигла.

Үйлдлийн ямар систем дээр ажиллаж байгаагаас шалтгаалан зайн хүчинтэй байх хугацааг тохируулах нь өөр өөр байдаг. Үүнийг max хэмжээн дээр тохируулах нь зай амархан суухгүй байхад нөлөөлнө.

Лэптопынхоо дууг багасга. Хэрвээ танд хөгжим сонсох шаардлага байхгүй л бол үүнийг унтраасан нь дээр.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж