Монте Карлогийн финалд Надаль Вердаскотой тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Монте Карлогийн финалд Надаль Вердаскотой тоглоно

Монакогийн нийслэл Монте-Карло хотноо зохиогдож буй “Monte Carlo Rolex Masters” тэмцээний хагас шигшээд Сербийн шилдэг теннисчин Новак Жокович Испанийн Фернандо Вердаскод ялагдсанаар тэмцээнийг орхижээ. Харин Рафаэль Надаль хагас шигшээд нутаг нэгт Дэвид Феррерийг 6-2; 6-3-аар төвөггүй хожсоноор тэмцээний аваргын төлөө мөн нутаг нэгт тамирчин Вердасктотой тоглохоор болов. Надаль, Вердаско нар өмнө нь есөн удаа таарч тоглоход бүгдэд нь Надаль ялалт байгуулсан бөгөөд энэ удаагийн шигшээ тоглолтын өмнө Вердаско “Би Надалийн ялалтыг буухиаг эцэс болгохыг хүсч байна. Жоковичийн эсрэг сайн тоглож, хожлоо. Би анх удаагаа Монте-Карлогийн тэмцээний финалд шалгарсандаа сэтгэл хангалуун байна” гэжээ.
Рафаэль Надаль 2003 онд 16 настайдаа Монте Карлогийн тэмцээний гуравдугаар тойрогт Аргентиний теннисчин Гуиллермо Корияд ялагдсанаас хойш тус тэмцээнд дахин нэг ч удаа ялагдал хүлээгээгүй бөгөөд сүүлийн таван жил дараалан түрүү авсан юм. Тэмцээний аваргын төлөөх тоглолт энэ үдэш болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж