Хөтлөгч П.Одгэрэл цагаан хоолтон

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Хөтлөгч П.Одгэрэл цагаан хоолтон


“UBS” телевизээс зохион байгуулж буй “Universe Best Songs-2010” фестивалийн хөтлөгч П.Одгэрэл цагаан хоолтон гэнэ. Өнгөрсөн баасан гаригийн нэвтрүүлэгт оролцсон н.Соёмбо хэмээх оролцогч шүүгч, үзэгчид төдийгүй хөтлөгч П.Одгэрэлийн сэтгэлийн хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Оролцогч н.Соёмбо тэнцэж гарч ирсний дараа үзэгчдэд хандан “Би цагаан хоолтон, цагаан хоолтон дуулж чаддаг юм байна шүү” хэмээн хэлсэн бол хөтлөгч П.Одгэрэл “Би ч гэсэн цагаан хоолтон, цагаан хоолтон ч гэсэн хөтөлдөг юм байна” хэмээн үзэгчдэд өөрийгөө цагаан хоолтон гэдгээ зарлав. Ямартай ч сүүлийн жилүүдэд дэлхийд цагаан хоолтнууд эрс нэмэгдэх болсон бололтой. Тэдний дунд хөтлөгч П.Одгэрэл, дуучин Т.Баясгалан, аварга А.Сүхбат аварга нар нэмэгджээ.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж