Олон улсын театрын наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Олон улсын театрын наадам болно

Олон улсынТеатрын институтын Монгол дахь төвийн санаачлагаар2001, 2005 онд зохион байгуулсан“Театрын шинэ урсгал: Монголд” олон улсын театрын их наадмыг энэ жил гурав дахь удаагаа“Театр, хүүхэд, ирээдүй”нэрийн дор 2010 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-нийөдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Олон улсын театрын институтын Монгол дахь төв, Монголын хүүхдийн төлөө газар, Монголын урлагийн зөвлөл, Драмын мэргэжлийн жүжигчдийн төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

“Театр-Хүүхэд-Ирээдүй” их наадмын хүрээнд: Оролцогч орнуудын тоглолт ба чөлөөт ярилцлага /үзэгч хүүхдүүдтэй/, хүүхдийн жүжгийн зохиолч, найруулагч нарын дунд “Театр-Хүүхэд”сургалт болох бөгөөд сургалтыг Шведийн багш удирдан явуулах аж.Мөн түүнчлэн “Театр-Хүүхэд-Ирээдүй” сэдэвт олон улсын конферинцболох ба конферинцийн хүрээнд театрын ирээдүйн үзэгчдийг хэрхэн бэлдэхвэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх зэрэгажлуудыг зохион байгуулах юм байна.

“Театр-Хүүхэд-Ирээдүй” наадамд:

Монгол а.УДЭТ-ын тоглолтб.УХТеатрын тоглолтв.Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын тоглолт.

Швейцарьа. On the Road with Circus Huketiб. Wolf, where are you?

Герман  а.Der Kleine wasserman б.Pomipinien.

Якут “A stone of happiness”.

Молдав  “The golden key”.

Хорват  “The magic world of numbers”.

Ветьнам“The carambola tree”.

Словен  “Circus Sardam”  тоглолтууд болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж