”Дуулиан-2020”-ын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

”Дуулиан-2020”-ын аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Их талын дуулиан” Төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй заалны  хөлбөмбөгийн "Дуулиан-2020" тэмцээний аваргууд баасан гаригт тодорлоо. Тэмцээнд 63 сургуулийн 241 багийн 3000 гаруй хөлбөмбөгчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.  Тэмцээний хаалтын тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж сонирхон, шагнал гардуулсан бөгөөд тэрбээр "Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдээс эх орныхоо нэрээр овоглосон ирээдүйн Роналдо, Месси, Бекхем, Торрес нар шиг сайн тамирчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй:

Нас:11  Алт-24 дүгээр сургууль, Мөнгө-Зургаадугаар сургууль, Хүрэл- Хоёр, тавдугаар сургууль

Нас:13  Алт-14 дүгээр сургууль, Мөнгө-Оюуны Ундраа цогцолбор сургууль, Хүрэл-10, 20 дугаар сургуулиуд

Нас :15  Алт-2 дугаар сургууль, Мөнгө-72 дугаар сургууль, Хүрэл-20, тавдугаар сургууль

Нас:17  Алт-Оюуны Ундраа цогцолбор,  Мөнгө-1 дүгээр сургууль, Хүрэл- 24,53 дугаар сургууль

Нас:13  Алт-72 дугаар сургууль, Мөнгө-10 дугаар сургууль, Хүрэл-Амгалан цогцолбор 58 дугаар сургууль

Нас:15  Алт-16 дугаар сургууль, Мөнгө-10 дугаар сургууль, Хүрэл-хоёрдугаар сургууль,14 дүгээр сургууль

Оюутан: Алт-УБДС,  Мөнгө-БХИС, Хүрэл-УБТДС, ШУТИС

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж