
“Intel” компани 2010 оны эхний улиралд тун ашигтай ажиллаж, урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн их ашигтай ажилласан гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн “Google” компани улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж, Wall Street-ийн урьдчилсан тооцоог дахин давуулжээ.
“2010 оны эхний улиралд Google компани маш сайн ажиллалаа. Бүхий л бүс нутагт үйл ажиллагаа сайжирч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад орлогын хэмжээ 23 хувиар нэмэгдсэн байна” хэмээн Google компанийн CFO мэдэгджээ. Тус компанийн тайланд дурдсанаар 2010 оны эхний улиралд нийт 6.77 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх жилийн 5.51 тэрбумтай харьцуулахад 23 хувиар өссөн үзүүлэлт юм.
“Google” компанийн эзэмшилд байдаг сайтууд энэ хугацаанд 4.44 тэрбум, харин “Google”-ийн сүлжээний сайтууд 2.04 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Нийт орлогын 53 хувь буюу 3.58 тэрбум нь АНУ-аас бусад улс орнуудад хамаарах гэнэ.
С.Цэлмэг