
AIBA-гийн дэлхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 20-нд дууссан байгаа. Бүртгүүлсэн байдлыг харахад, энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 73 улс орны ширэн бээлийтэн өрсөлдөх бололтой.
Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1979 онд Японы Йокохама хотноо явуулж байсан ба өдгөө хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсын чанартай томоохон тэмцээн болон өргөжжээ. Тэмцээнд 17-18 насны ширэн бээлийтнүүд 11 жингийн ангилалд өрсөлдөх юм.
Ц.Хишиг