Шүүхийн шинэтгэлийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Өчигдөр Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурал оройн 19.00 цаг хүргэж өндөрлөв. Хуралдаанаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос танилцуулсан ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон гишүүдийн нэрийг батламжилж, намын даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд санал, шүүмжлэлээ хэлсний дараа ҮЗХ-ны хуралдаанаас гаргах тогтоолын төслийг баталсан. Тогтоолд,

-Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-Хүүхдийн мөнгийг дахин сэргээж, 20 мянгад хүргэх,

-Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримталж байгаа байр суурийг дэмжиж ажиллах зэргийг УИХ-дахь Ардчилсан намын бүлэг, Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон.

ҮЗХ-ны хуралдааны тогтоолыг баталсны дараа УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газраас боловсруулсан бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг танилцуулснаар Ардчилсан намын ҮЗХ-ны хурал өндөрлөв.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж