Ардчилсан нам дахин хаалттай хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам дахин хаалттай хуралдав

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордонд дахин хаалттай хуралдаж байгаа юм байна. Намын дарга Н.Алтанхуягийн илтгэлийг сонссоны дараа Ардчилсан намын даргын илтгэлтэй холбоотойгоор гишүүдийн санал шүүмж өрнөж эхэлсэн байна. ҮЗХ-ны гишүүд санал шүүмж гарган хэлэлцэх үеэр сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргажээ. Энэ үеэр  АН-ын ҮЗХ-ны гишүүн О.Магнай Засгийн газраас гарахыг санал болгосон бол УИХ-ын гишүүн З.Энхболд Засгийн газарт шаардлага тавьж зөвхөн МАХН-ын мөрийн хөтөлбөрийг биш, мөн АН-ын мөрийн хөтөлбөрийг ч бодит ажил хэрэг болгож харуулах хэрэгтэй байна гэсэн шүүмж тавьсан байна. Энэ хэлэлцүүлгийн дараа Засгийн газрын гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын Засгийн газрын үйл ажиллагааны талаархи  мэдээллийг сонсож хэлэлцэх юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж