
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордонд хуралдсаар байна. Сүүлд авсан мэдээгээр саяхан болоод өнгөрсөн АН-ын ротацийн дүнг гаргасан Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг баталжээ. Ингэснээрээ дор бүрнээ хоёр хэсэг болон хуваагдаад байсан АН-ын дөрвөн хороон дахь маргааныг нэг тийш нь шийдсэн байна. Гэхдээ энэ асуудлаар гомдолтой байгаа тал нь шаардлагатай гэж үзвэл намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандаж болох гэнэ. Ямар ч болов санал хураалтаар батлагдсан АН-ын ротацийн дүнгээр шинээр гарч ирж байгаа ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг батламжлах ажиллагаа явагдаж дууссан байна. Дараа нь АН-ын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж байгаа юм байна. Илтгэлийн үеэр хаалттай явагдаж байсан хуралдаан нээлттэй болж сэтгүүлчдийг оруулжээ.
М.Наст