Бангкок хотод Апхисита Ветчачивагийн Засгийн газрыг дэмжигчид жагсаал хийж байгаа тухай AFP агентлаг дамжуулжээ. Агентлагийн мэдээгээр Засгийн газрыг дэмжигч 5000 орчим ягаан цамцтанууд гудамжинд гарчээ. Энэ хөдөлгөөнхөн “ “Үндэстнээ хамгаалах иргэд” гэсэн нэр авсан байна.
The Bangkok Post сонинд өгүүлснээр Засгийн газрыг дэмжигчид ерөнхий сайд түр хугацаанд ажиллан амьдарч байгаа явган цэргийн 11 дүгээр хорооны байранд төрийн далбайтайгаар очжээ. Тэд Засгийн газрыг дэмжин сөрөг хүчнийхэний шаардлагыг хүлээн авахгүй байхыг хэлцгээж байлаа.
Ягаан цамцтанууд” нь өөрсдийгөө улаан цамцтанууд гэж нэрлэсэн ардчилалын дарангуйлалаас хамгаалах үндэсний фронтынхоны сөрөг хүчин. Улаан цамцтанууд гуравдугаар сарын дунд үеэс эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаа. Тэд экс ерөнхий сайд Таксин Чинаватыг дэмждэг ба Чинаватын эсрэг байсан шар цамцтануудын эсрэгээр гарч иржээ.
Дөрөвдүгээр сарын 5 ба 7-нд улаан цамцтанууд Сонгуулийн хороо ба парламентын байранд дайран орцгоосон юм. Үүний дараа Бангкокт онц байдал тогтоон парламентын байранд нэвтрэгчдийн эрлийг зарласан юм. Дөрөвдүгээр сарын 16-нд тусгай хүчнийхэн улаан цамцтануудын лидрүүд байсан буудлыг бүсэлсэн ч тэд цонхоор зжгтаж чадсан байна. Энэ үеэр улаан цамцтанууд цагдаагийнхоёр өндөр тушаалтанг барьцаалсан байв.