Cheryl Cole гэр бүлээ цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Cheryl Cole гэр бүлээ цуцлуулна

X
Factor-ын шүүгч Cheryl Cole гурван жил хагас хамтдаа амьдарсан алдарт
хөлбөмбөгч, Chelsea-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг нөхөр
Ashley Cole-оос салахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэд хоёрдугаар сараас
хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр Cheryl
бүхнийг өөрийнхөө санаснаар хийхийг хүсдэгээс тэдний хооронд зөрчил
үүсээд байгаа гэнэ. Мөн тэднийг удахгүй эв зүйгээ олж, салахгүйгээр
асуудлаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа мөн хэлсэн байна.

Харин Ashley Cole түүний эхнэр өөрөөс нь салахгүй хэмээн найдаж
байгаа бөгөөд тусдаа байгаагаас л ийм асуудал үүсэж байна, хамтдаа
ярилцаад энэ байдлаас гарч чадна гэжээ. 

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж