Cheryl Cole гэр бүлээ цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Cheryl Cole гэр бүлээ цуцлуулна

X Factor-ын шүүгч Cheryl Cole гурван жил хагас хамтдаа амьдарсан алдарт хөлбөмбөгч, Chelsea-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг нөхөр Ashley Cole-оос салахаар төлөвлөж байгаа гэнэ. Тэд хоёрдугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр Cheryl бүхнийг өөрийнхөө санаснаар хийхийг хүсдэгээс тэдний хооронд зөрчил үүсээд байгаа гэнэ. Мөн тэднийг удахгүй эв зүйгээ олж, салахгүйгээр асуудлаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа мөн хэлсэн байна.
Харин Ashley Cole түүний эхнэр өөрөөс нь салахгүй хэмээн найдаж байгаа бөгөөд тусдаа байгаагаас л ийм асуудал үүсэж байна, хамтдаа ярилцаад энэ байдлаас гарч чадна гэжээ.  
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж