Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын тэмцээн ирэх аравдугаар сарын 4-нд манай улсад болох билээ. Одоогоор тус тэмцээнд оролцохоор ОХУ, Казахстан, Турк, Узбекстан, Герман, Беларус, Өмнөд Африк, Коста Рика, Франц, Англи, БНХАУ, Япон, БНСУ, Тайланд, Украйн, Молдав, Чех, Эстони, Энэтхэг, Недерланд зэрэг 24 улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ бичгээр ирүүлээд байна. Харин Камбож , Куба улс оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тэмцээнд оролцох орнуудын мэдүүлгийг есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл зохион байгуулах хороо хүлээн авах аж. Тэмцээнийг ОУОСХолбооны зохион байгуулалт, техник, мандат, эмнэлгийн комисс, олон улсын боксын холбооны төлөөлөгч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж удирдах юм байна. Мөн улс бүрээс дөрвөөс дээш тамирчинтай тохиолдолд нэг олон улсын зэрэгтэй шүүгчтэй хамт ирэх ажээ.
Ц.Хишиг