
Тэнгисийн ёроолоос гарган авсан хөлөг онгоцны хэсгийг хоёр америк мэргэжилтэн багтсан 38 хүнтэй комисс судлан шалгажээ. Ойрын долоо хоногийн дотор далайгаас гаргасан онгоцны хэсгүүдийг Швед, Австрали мэргэжилтнүүд оролцсон олон улсын шинжээчид үзэх болно. “Чхонан” хөлөг Солонгосын дайны үеэс үлдсэн далайн минанд дэлбэрсэн эсвэл Хойд Солонгосын торпедын довтолгоонд өртсөн гэх шалтгаануудыг уг хөлөг онгоц живсэн гуравдугаар сарын 26-наас хойш ярьж байгаад сүүлд нь албан ёсны төлөөлөгч нар тэр хувилбарыг үгүйсгэсэн юм. Пхеньян ч өөрөө энд хамаагүй гэсэн юм. Одоо Сөүл болсон хэрэг явдлын тодорхой буруутанг нэрлэхийг яарахгүй байна. Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ен (Kim Tae-Young) дүгнэлтийг яаран гаргахгүй байхыг уриалсан бөгөөд харин онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийг хатуу цээрлүүлнэ гэсэн билээ.
Цэргийн эргүүлийн корвет ангиллын “Чхонан” онгоц живэх үеэр наад зах нь 38 хүн амь үрэгдэж, найман хүн сураггүй болсонд тооцогдож байна. Ослын дараа 50 гаруй усан цэргийг аварч чадсан билээ.