Ирэх амралтын өдрүүдэд болох Шанхайн гранпригаас жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ гэж үзэж байна. Учир нь онооны байдлыг харахад одоо байгаа топ багууд буюу Феррари Редд Булл Макларэн бүгд 1,1 түрүүг хэдийнэ авчихсан байгаа бөгөөд одоо хятадад хэн нь түрүүлж барианд орсон нь цаашлаад дэлхийн аварга болох зорилгоо биелүүлэхэд бусдаасаа нэг алхам түрүүлж гишгэж чадна.
Цаг агаарын урьдчилсан байдлаар туршилтын уралдаан болоод байрлал тогтоох гарааны үеэр цаг агаар гайгүй байх хэдий ч ням гарагт бороо орох төлөвтэй байгаа аж. Дээр нь уралдаан болох Шанхайн зам сүүлд баригдсан учир эргэлт олонтой шулуун зам богино учир нисгэгчид өндөр хурд авах боломж бусад гранпритай харьцуулахад харьцангүй цөөн байх юм байна. Нийтдээ 450 сая ам.долларын хөрөнгөөр босгосон энэ зам дээр Феррари сонирхолтой сэдэв хэвээр байна.
Хэдийгээр 3 уралдааны дараагаар нисгэгч, болоод зохион бүтээгчдийн цомд улаан азарганууд давамгайлж байгаа ч моторт гарч буй асуудлууд нь хятадад яах нь таамаглахада бэрх. Дээрээс нь нисгэгч жилийн турш ердөө 8-хан моторыг цааш нь харуулах эрхтэй учраас энэ бүхнээ тооцоолж, нэг ёсондоо хэмнэх болж байгаа юм. Гэхдээ багийн зүгээс Хятадад уралдааны үеэр моторт асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Харин домогт нисгэгч Шумахер болоод түүний баг Мерседес ЖиПи Шанхайн гранприд бэлэн гэдэгтээ итгэлтэй байна.
Учир нь энэ зам дээр хамгийн хурдтай нь биш баланс сайтай машин түрүүлдэг гэдгийг Шумахер мэдэж байгаа. Герман нисгэгч 2006 онд Феррари багаас уралдаж, Шанхайд түрүүлж байсан бөгөөд олон дараалсан эргэлтүүд магадгүй гол хүчин зүйл болж болохыг хэлжээ.мөн хамгийн эхний эргэлт уралдааныг түүхийг зохиоход гол эхлэл болж гэж үзэж байгаа аж.
Улирал эхлэхэд Мерседес топ багууд блох Редд Булл Макларен Ферраригйин хамтаар тэргүүлэгчийн эгнээнд багтахыг хүссэн ч Росберг Малайзад 3-т орж Шумахер 6-т хурдалсан ь хамгийн өндөр үзүүлэлт нь болсон байна. Гэвч улирал дуусах биш дөнгөж эхэлж байгаа учраас бүх зүйл дуусчихаагүй нь ойлгомжтой.
Багийн дарга Росс Браун хятадын тойрог замын ихээхэн онцлон ярьж байлаа. Сүүлийн жилүүдэд баригдсан олон гайхалтай замуудын нэг ч баг болоод нисгэгчидэд ихээхэн дарамт учруулдгаараа алдартай. Хэдийгээр герман залуу Себастиан Веттел хятадад түрүүлэх магадлал хамгийн өндөртэй ч Шумахер Мерседес багийн анхны түрүүг авчрахыг хүсч байгаа ажээ.

“ Score” studio Б.Ялалт