
Мэдээж, дүрэм ёсоор Нэгдсэн улсын нийслэл хот Вашингтонд тоглолт болсон. Тоглолтын эхний 20 минутыг 2 баг 1-1 харьцаатай өндөрлөсөн бөгөөд Монреалаас Майкл Каммалэри, Вашингтоноос Жой Корво нар тус бүр гоолджээ. Харин 2-р үед Монреалынхан илүүтэй санаачлагыг гартаа авч тоглосон байх юм. Энэ үед тэд нийтдээ 13 довтолсон бол Вашингтон 8 довтолгоонийг зохион байгуулсан ч аль аль нь үр дүнд хүрээгүй байна.
Лигийн 2 удаагийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Алекс Овечкин энэ тоглолтод 5 удаа цохилт гүйцэтгэсэн ч бүгд хаалтанд оржээ. Өнөөдрийн тэр тоглолт тэрээр талбай дээр ч гэсэн бухимдуу байсныг багийн нөхөд нь тоглолтын дараа хэлжээ. Харин 3-р үе эхлэхэд эхний минутад л Никлас Бакстром Майк Нүблийн дамжуулалтаар гоолдож, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Энэ оройн Вэризон центрийн бүх тасалбар зарагдаж дуусан байжээ. Харамсалтай нь, талбайн эздийн хамгаалалт үүнээс хойш бат байж чадсангүй. 8 дахь минутад Скотт Гомэз Монреалын 2 дох гоолыг Капиталсын хаалганд оруулснаар онооны самбар дээрх тэнцлийг авчирчээ. Ингэснээр үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн байна.
Улмаар нэмэлт 20 минутыг сунган өрсөлдөхөд Монреалын Томаш Плэканеч Яарослав Спэйсикийн дамжуулалтыг чулуу болгон хожлыг гоолыг оруулсанаар хүчирхэг Вашингтон Капиталс багийг 3-2 харьцаатай нэмэлт цагт буулган авсан юм. Тоглолтын дараа Каммалэри : энэ лигт хэн нь ч хэнийгээ хожиж болдог. Юу ч тохиолдож болно гэж хэлсэн байна. Гэвч тэднийг цувралын эхний тоглолтонд хожино гэдэгт итгэх хүн цөөн байсан биз. Ямартай ч тэд гайхамшгийг бүтээж чадлаа.
Цувралын 2 дахь тоглолт манай цагаар ирэх ням гарагт болно.
“ Score” studio Б.Ялалт