
Испанийн Ла лигийн 32 дахьтойргийн үлдсэн хэдэн тоглолт өнгөрөгч шөнө боллоо. Лигийг тэргүүлэгч Барселона баг Депортиво Ла Корука багийг энэ тойрогт 3-0-ээр хожсоноор хүснэгтийн эхэнд Реал Мадридаас 6 оноо тасран бичигдсэн байлаа. Ингээд өчигдөр Реал Мадрид баг лигийн 12-р байранд яваа Алмериагийн талбайд зочлон очиж чухал ялалт байгуулсанаар Барсэлонагийн ард 3 оноо дутуугаар гэзэг даран нэхэж явна. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Крусат 14 дэх минутанд оруулсан ч үүний хариуг нь Криштиано Роналду 27 дах минутанд барьснаар тоглолтын эхний хагас 1-1ийн харьцаатай өндөрлөжээ. Энэ нь Роналдугийн энэ улирал хийсэн 19 дэх гоол болж байна.Ингээд тоглолтын 69 дэх минутанд Эзэн хааны багийн хагас хамгаалагч Вандэр Ваарт хожлын гоолыг хийснээр Реалчууд гэртээ 3 оноотой харьжээ. Одоо багуудад 6 тоглолт үлдээд байгаа. Тиймээс тэргүүн байрт яваа Барсачууд алдах эрхгүйгээр урагшилж байна. Барселонагийн дараагийн учраа Эспаниол, Депортиво Хэрэз, Виллэриал зэрэг баг байх болно. Мөн энэ үеэр Барсэлона баг “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд Италийн Интэр Милан багтай 2 тоглолт хийх хувааритай байна.
Score studio.