Брэндон Рой плей-оффт оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Брэндон Рой плей-оффт оролцохгүй

Портлэнд Трэйл Блэйзэрс багийн лидер тоглогч Брэндон Рой баруун өвдгөндөө маргааш мэс засал хийлгэх болсон тул плей-оффын тоглолтонд оролцохгүй гэж багийнх нь удирдлагууд мэдэгдлээ. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр Лэйкэрсийн эсрэг хийсэн тоглолтонд гэмтэл аван тоглолтыг орхисон юм. Улирлын эхнээс олон тоглогчдоо гэмтлийн улмаас алдаад байсан ч Блэйзэрсийн авьяаслаг залуус плей-оффын шатанд бүсдээ 6-р гарснаар Фэникс Санс багтай таараад байгаа юм. Бүх оддын тоглолтонд 3 удаа шалгарч байсан Рой плей-оффт багтаа тус болохыг маш их хүсч байгаагаа илэрхийлсэн ч түүний гэмтэл нэлээд хүнд бололтой. Хэрэв баг нь плей-оффын эхний шатыг давж чадвал өөрийнх нь өвдөгний мэс засал багтаа тус болоход нь нэмэр болно гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Одоогоор түүний мэс заслийн эдгэрэх хугацааг 4-6 долоо хоног гэж эмч нар үзэж байна. Портлэндээс Грэг Одэн, Жөүл Прзибилла нар дараалан гэмтэж улирлыг орхисон бол Николас Батум, Руди Фэрнандэз, Трэвис Аутлоу нар олон тоглолт өнжсөн. Үндсэндээ энэ улирлын 82 тоглолтыг Андрэй Миллэр болон Мартел Вэбстэр нар л бүтэн тоглосон бол багийн 13 тоглогч 311 тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн байна. Хэдийгээр харамсалтай ч Блэйзэрсчүүд гол тоглогч Ройг бүрэн эдгэрэх боломж олгож, бусад нь Сансийн эсрэг сайн тоглоход бэлдэж эхэллээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж