Дэвид Хэй тулааны талаар Кличкотой ярилцаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Дэвид Хэй тулааны талаар Кличкотой ярилцаж эхэлжээ

WBA-ын хүнд жингийн дэлхийн аварга Британийн боксчин Дэвид Хэй хүнд жингийн бүсээ төрөлжүүлэхээр мэргэжлийн боксын рингэнд нэр алдраа цуурайтуулсан Украйны ах дүү Кличкогийн хэн нэгтэй нь тулалдана гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Харин IBF болон WBO-ын дэлхийн аварга Владимир Кличко энэ долоо хоногийн эхээр Хэйд зориулж, видеогоор дамжуулан түүнийг тулаанд уриалсан юм. Хэйн хувьд тэдний хэнтэй ч хамаагүй тулалдана гэсэн бол Кличкогийн ах дүүс зоос шидэж, хэн нь рингэнд гарахаа шийднэ хэмээн мэдэгдсэн. Харин дүү нь болох Владимир Кличко Дэвид Хэйг тулаанд дуудсаныг үзвэл тэр ахаасаа өрсөж, WBA-ын дэлхийн аваргатай бүс булаалдахаар шийдсэн бололтой.
Дэвид Хэйн хэлснээр түүний дасгалжуулагч, менежер Адам Бут энэ долоо хоногийн сүүлээр ах, дүү Кличко болон тэдний зөвлөхүүдтэй уулзах гэнэ. Тэрбээр “Адам өчигдөр Владимиртай холбогдсон. Түүнтэй биечлэн уулзсаны дараа надад тодорхой хариу хэлэх байх. Адам асуудлыг өөрөө шийднэ. Харин миний хувьд амарч, өөрийгөө зугаацуулах л хэрэгтэй байна” гэжээ.
Дашрамд дурдахад, Хэй өнгөрсөн оны зун Владимир Кличкотой тулалдахаар тов зарлаад байсан боловч нурууны гэмтлийн улмаас тулааныг цуцалсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж