
IAAF-ын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний маскот нь “Сапсали” гэх солонгос үүлдрийн нохой бөгөөд сапсали нь найрсаг, нөхөрсөг, үнэнч шударга, ухаалаг байдлыг бэлгэддэг ажээ. Солонгос хэлний “сап” гэсэн үгийг монгол хэлнээ хөрвүүлбэл хүрз, харин “сали” гэдэг нь“азгүй явдал, бүтэлгүйтэл гэсэн утгыг агуулдаг байна. Ингэснээр муу муухай, бүтэлгүй бүхнийг холдон зайлуулна гэсэнтэй утга нэг ажээ.
С.Цэлмэг