
Алдартай загвар өмсөгч Kate Moss өвөрмөц содон загвараар хувцасладаг нэгэн. Тэрбээр загвар зохион бүтээгч, стилист Balmain-ы савхин өмдийг өмсөх дуртай гэнэ. Тэрбээр найз Dave Gardner-ын гэрт болсон үдэшлэгт цагаан цамц, хар хүрэм, саарал цүнхтэй хослуулан дуртай өмдөө өмсөн очжээ. Энэ өмд нь 3.500 паундын үнэтэй аж. Шинэлэг загвараар хувцаслах дуртай загвар өмсөгч бүсгүй сүүлийн хоёр жил энэ өмдөндөө их хайртай, “үнэнч” байгаа гэнэ.
Н.Цэнд