Mel Gibson эхнэрээсээ салжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Mel Gibson эхнэрээсээ салжээ

Холливуудын алдарт жүжигчин, найруулагч Mel Gibson өнгөрсөн онд 28 жил хамт амьдарч  7 хүүхдийн эцэг эх болоод байсан эхнэр Robin-оос салсан билээ. Тэдний салалт Холливуудын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй салалт гэж нэрлэгдэж байсан юм.
Алдарт жүжигчний хувийн амьдрал дахин бүтэлгүйтэж тэрбээр Орос гаралтай эхнэр Oksana Grigorieva-гаас салсан тухайгаа мэдэгдсэн байна. Тэд хамтдаа амьдраад жил гаран болж байсан бөгөөд 5 сартай Lucia гэдэг охинтой юм. Тэд хэдийгээр хамтын амьдралдаа цэг тавьсан ч сайхан харилцаатай хэвээр байж, охин Lucia-гынхаа ирээдүйд хамтдаа анхаарал тавих болно гэж мэдэгдсэн байна.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж