Английн Премьер лигийн “Челси” клуб 2010/11 оны улирлын тоглолтод өмсөх шинэ өмсгөлөө танилцууллаа. Харин “Цэнхрүүд”-ийн шинэ өмсгөл нь зах болон ханцуйны үзүүр хэсэгтээ улаан өнгийн оруулгатай болжээ. “Adidas”-аас гаргасан шинэ өмсгөл нь V хэлбэрийн захтай, мөрөндөө гурван цагаан судалтай юм. Анхаарал татаж буй улаан судал нь зах, ханцуйнаас гадна шортны доод ирмэг дагуу мөн байрласан бөгөөд харин оймс нь хуучин хэвээрээ үлджээ.
С.Цэлмэг