Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзана

“4-11” буюу сэтгүүлчидтэй уулзах ээлжит уулзалтын тов гарчээ. Шинэ оны эхний уулзалтуудаа Ардчилсан нам “Анхан шатаа сонсох аян”-ын хүрээнд Төв аймгийн Зуунмод сум болон Хэнтий аймгийн  Бор-Өндөрт зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн уулзалтыг энэ сарын 8-ны пүрэв гаригийн 11:00 цагт Ардчилсан намын шилэн танхимд зохион байгуулахаар болжээ. Уулзалтад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар  оролцоно гэж Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээллээ.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж