Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг арга хэмжээний хүрээнд маргааш тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн Батлан хамгаалах их сургуулийн биеийн тамирын зааланд болох аж. Тэмцээнийг насанд хүрэгчдийн 100, 400, 1500 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг шидэлт гэсэн гурван төрлөөр хийх гэнэ. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар оролцох ажээ.
Дашрамд сануулахад, тус холбооноос хөнгөн атлетикийн спортыг хүн амын дунд өргөнөөр дэлгэрүүлэх, хөнгөн атлетикийн тамирчдын амжилтыг олон улс, дэлхийн түвшинд дөхүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгож буй юм байна. Тиймээс тэмцээнийг тасралтгүй зохион байгуулах, өсвөрийн тамирчдын мэргэжлийн чадвар, техник, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ