Өмнөд Солонгосын аврагчид энэ сарын 15-ны өдөр Шар тэнгист живсэн цэргийн “Чхонан” гэх корветын хэсгийг тэнгисийн ёроолоос гарган авлаа. Живсэн онгоцны хэсгийг гарган авахдаа тэд хөвдөг кран ашигласан байна. Тэр хэсэгт уг хөлөг онгоцны багийн амь үрэгдэгсэд байх ёстой. Түүнийг ачааны чиргүүлд ачин Өмнөт Солонгосын Тэнгисийн цэргийн бааз руу явуулжээ. Тэнд уг хэсгийг задлан үзэх юм байна.
Онгоцны өөр нэг хэсгийг аврагчид дөрөвдүгээр сарын 12-нд гарган авсан байна. Онгоцонд гарсан дэлбэрэлтийн улмаас тэр хоёр хуваагдан живжээ.
Онгоцны өөр нэг хэсгийг аврагчид дөрөвдүгээр сарын 12-нд гарган авсан байна. Онгоцонд гарсан дэлбэрэлтийн улмаас тэр хоёр хуваагдан живжээ.