Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Бакиеврүү бууджээ

Өнгөрсөн долоо хоногт Киргизд бослого үймээн самуун болж Ерөнхийлөгч Бакиев нийслэлийг орхин одсон билээ. Энэ бослого үймээнийг толгойлсон хүмүүс засгийн эрхийг авч түр засгийн газар байгуулсан. Одоо Бакиев Киргизийн өмнөд нутагт байгаа бөгөөд түр засгийн газраас түүнийг эрх мэдлээ өгөхийг шаардсаар байгаа. Харин үүнийг хариуд Бакиев хэрэв өөрийнх нь болоод хамаатан садангийнх нь аюулгүй байдлыг хангавал  огцорно хэмээн мэдэгдсэн. Өнөө өглөө Бакиевийг хурал хийж дуусах  үед түүн рүү буудаж эхэлсэн байна. Энэ үеэр түүний хамгаалагч нар түүнийг бүчин машинд нь суулгаж амжжээ. Энэ буудалцаанаас ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүй байна.  Bbc агентлагын сүүлийн мэдээгээр  АНУ- төрийн удирдагчдын нэг болох   Robert Blake Киргизийн түр засгийн газрыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Мөн Бакиеваас ял асууж түүнийг гарцгүй байдалд оруулаад байгаа тул Бакиев өөр улс оронлуу гарах боломжгүй байгаа юм байна.

BBC мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж