Зэвсгийн плутонийн үйлдвэрийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Зэвсгийн плутонийн үйлдвэрийг зогсоов

Оросын Красноярскийн хязгаарын Железногорск хотын уулын баяжуулах үйлдвэр дэх плутонийн тогооны ажиллагааг зогсоолоо. Дэлхийд сүүлчийн болох тэр үйлдвэрт зэвсгийн плутоний гаргах уран-граффитийн гурван тогоо ажиллаж байжээ. Тэдний АД ба АДЭ-1 тогоонуудын ажиллагааг 1992 онд хаасан байлаа. Гурав дахь нь болох АДЭ-2 тогоо өнөөг хүртэл ажиллаж байв. Уг тогоог 1964 онд ашиглалтад оруулсан ба 1966 оноос Железногорск хотыг  цахилгаан дулаанаар хангаж ирсэн гэнэ. АДЭ-2 нь 46 жил тасралтгүй ажилласнаараа ийм төрлийн тогоонууд дотроос дээд амжилтыг тогтоосон аж. АДЭ-2 тогоог зогсоосноос хойш түүний ажилтнууд нь гурван тогоог консервацид оруулах ажилтай байх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж