
Монгол ньюс компанийн мэдээллийн төвд Цаазаар авах ялын тухай асуудлаар Монголын Эмнести интернейшнл байгууллагаас хэвлэлийн бага хийлгэж байр сууриа илэрхийллээ. Олон улсын Эмнести интернейшнл байгууллага нь анхаасаа Цаазаар авах ялыг халахын төлөө дэлхий нийтийн кампанит ажлыг ажлыг явуулж ирсэн бөгөөд үүний үр дүнд дэлхийн олон орон энэ ялаас татгалзаад байгаа билээ. Хүний эрхийн салшгүй нэг хэсэг болсон амьд явах эрхийг баталгуулахад цаазаар авах ялыг халах асуудал зайлшгүй сөхөгддөг учиртай. Хүний эрхийн төлөө Эмнести интернейшнл байгууллагаас явуулсан үйл ажиллагааг үнэлж Нобелийн энхтайвны шагнал хүртээж байсан түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж Цаазаар авах ялыг халах тухай заалт оруулж байгааг Монголын Эмнести интернейшнл байгууллага дэмжиж байна гэж хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Алтантуяа мэдэгдлээ.
Цаазаар авах ялын хамгийн гол хор уршиг нь хэрэв хэн нэгнийг хилсээр цаазалсан тохиолдолд яагаад ч тухайн хүний эрхийг сэргээх боломжгүй болдогт байдаг.
Г.Энх