Цагаатгуулах хүсэлт цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Цагаатгуулах хүсэлт цөөрчээ

Цагаатгуулах хүсэлт цөөрчээ
Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын энэ оны эхний улиралд хийсэн ажлын тайлан мэдээ гарчээ. Иргэдээс хэлмэгдэгсдийг цагаатгуулахаар ирүүлж байгаа өргөдөл болон цагаатгагдсан иргэдэд олгох нөхөн олговрын хугацааг 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Энэ дагуу салбар комиссууд үлдэж буй хугацаанд цагаатгах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэж дуусгах зорилтыг тавьж ажиллаж байгаа ажээ. Сүүлийн үед нөхөх олговор нэхэмжлэгчдийн тоо, цагаатгуулах тухай хүсэлт гаргагсад цөөрснийг энэ улирлын тайлан мэдээндээ салбар комиссууд тэмдэглэжээ. Гэхдээ улс төрийн хилс хэргээр баривчлагдсан, мөрдөгдөж шийтгүүлсэн гэх боловч хэрэг материал нь олдоогүй, нотлох баримтгүй,  түүнчлэн садан төрлийн холбоо нь тогтоогдохгүйгээс шалтгаалан нөхөх олговроо авч чадахгүй хохирч буй хүмүүс цөөнгүй байгаа талаар салбар комиссуудын тайлан мэдээнд дурьдагджээ гэж тус комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж