“Байгалийн инээмсэглэл” шилдэг бүтээлийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Байгалийн инээмсэглэл” шилдэг бүтээлийн уралдаан зарлав

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан нийтэд экологийн мэдлэг олгох, байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, бодлогыг зөвөөр сурталчлан таниулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Байгалийн инээмсэглэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь байгаль хамгаалах үйл хэргийг иргэн чигт түлхүү хандуулж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, байгаль хамгаалалд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, экологийн суурь мэдлэг олгоход хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлч, уран бүтээлчдийг татан оролцуулахад оршиж байгаа аж. Уралдааныг хагас жил тутамд зохион байгуулах бөгөөд энэ нь -Иргэдэд экологийн суурь мэдлэг өгөх, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий нийтлэл, нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх.
-Байгаль хамгааллын талаар төрөөс явуулж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтийн эрх ашигт нийцсэн, ил тод, нээлттэй байх.

-Байгаль орчныг хамгаалах мэдээлэл, сурталчилгаа олон нийтэд хүртээмжтэй байх зэрэг ач холбогдолтой юм байна.

БОАЖЯ уг уралдааныг телевиз, радио, сонин, сэтгүүл, вэб сайт зэрэг олон нийтийн мэдээллийн бүх төрлийн хэрэгслийн сэтгүүлч, уран бүтээлчдийг хамруулахаас гадна нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоог хязгаарлаагүй, оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлаагүй байна. Уралдааны сэдэв:

– Ой, ойн нөөц, ойн менежемент

– Усны зөв хэрэглээ, усны менежмент

– Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт

Бүтээлийн агуулга, хэлбэрийн хувьд байгаль хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан, оролцоог идэвхжүүлсэн, шилдэг санал санаачилгыг нийтийн хүртээл болгосон, иргэдийн буруу дадал хэвшлийг өөрчлөх талаар асуудал дэвшүүлсэн баримтат нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж /комикс болон үлгэрчилсэн/, богино хэмжээний шторк гэх мэт хэлбэрийн бүтээл ирүүлэх бөгөөд.

-Сэдвийн хүрээнд өгөгдсөн агуулга, чиглэлийг тусгасан байдал
-Олны хүртээл болгосон байдал

-Өгөөжтэй, үр дүнтэй байдал

-Зохиомжийн шинэлэг байдал

-Анхаарал хандах, сонирхол татах байдал гэсэн үндсэн таван үзүүлэлтээр шалгаруулж, сэдэв тус бүрт нэвтрүүлгийн шилдэг бүтээл – 3, тус бүр 1 000 000 төгрөг

нийтлэлийн шилдэг бүтээл – 3, тус бүр 500 000 төгрөг

Радиогийн шилдэг бүтээл-1, 500 000 төгрөгөөр шагнах юм байна

Уралдаанд оролцох бүтээл нь 2010 оны дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 5-ны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон байх бөгөөд материалыг биеэр болон info@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж