Францын татварын алба шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Францын татварын алба шалгаж байна

Швейцарьт төвтэй “HSBC” хувийн банкнаас өмнө нь ажиллаж байсан ажилтны хулгайлсан компьютерийн мэдээлэл дээр үндэслэн Францын прокурорын алба татвараас зайлсхийсэн хэргээр мөрдөн байцаах ажил эхлүүлээд байна. Хулгайлагдсан файлуудын кодыг задалж үзэхэд 79 мянган хүнд холбогдолтой 127 мянган дансны тухай мэдээлэл байсан байна. Мэдээлэл нь задлагдсан дансны тоо анх тооцоолж байснаас хамаагүй их байсан. “HSBC” анх мэдээлэл нь хулгайлагдсан дансны тоо арвын дотор байж магад гэж мэдэгдэж байсан юм. “HSBC”–гийн хэвлэлийн төлөөлөгч, Францын засаг захиргааныхны үзэж байгаа 127 мянга гэдгийг “маш их хэтрүүлсэн” тоо гэж мэдэгдсэн.

Харин Францын Nice хотод байрладаг Eric de Montgolfier сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үед түүний алба Францын 8231 данс эзэмшэгч, түүнээс гадна өөр улс орнуудын хэдэн арван мянган данс эзэмшигчийг тодруулсан гэж мэдээлсэн. “HSBC Private” банкнаас гурван жилийн өмнө мэдээлэл хулгайлагдсан юм. Өмнө нь тус банкны мэдээллийн технологийн хэлтэст ажиллаж байсан Herve Falciani Швейцарьт шалгагдаж байхдаа Франц руу оргон зайлсан юм. 2009 оны нэгдүгээр сард Швейцарийн холбогдох байгууллагын албан бичигт үндэслэн ноён Falciani”ын гэрээс мэдээллийг Францын албаны байгууллага хураан авсан.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард “HSBC” мэдэгдэхдээ ердөө арав орчим дансны мэдээлэл л хулгайлагдсан гэж хэлж байсан юм. Гэвч дараа нь гурван сард 24 мянган дансны мэдээлэл хулгайлагдсан, түүний 15 мянга нь одоо идэвхтэй байгаа бөгөөд есөн мянга нь дансны мэдээлэл хулгайлагдсанаас хойш дансаа хаасан гэж мэдэгдэж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Италийн албаныхан Францын прокурорын албанаас Итали данс эзэмшигчидтэй холботой мэдээлэл байвал дамжуулж өгөхийг хүсэд байгаа. Тэр дундаа бизнес эрхэлж байгаад улс төрч болсон Bernard Tapie, дуучин Johnny Halliday нарын тухай мэдээлэл байвал гаргаж өгөхийг хүсээд байгаа юм байна.
Францын татварын шалгалт АНУ болон Европын бусад орнуудын татвараас зайлсхийсэн хэргийг шалгаж байгаа шалгалтуудтай давхцаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Швейцарь болон Лихтенштейнд гадаадын данс эзэмшигчдийн тухай мэдээллийг илүү ил тод болгох ёстой гэсэн шахалт бусад орнуудаас үзүүлж байгаа. Герман, Их Британи хоёр хулгайлагдсан дансны мэдээллийг худалдаж авахаа мэдээлээд байгаа бол АНУ Швейцарийн “UBS” банкыг татвараас зайлсхийхэд тусалсан хэргээр шалгаж эхлээд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж