Английн топ дивизон болох Премьер лигт тоосоо өргөж буй хойд Лондонгоос гаралтай “Арсенал” болон “Тоттенхэм” клубуудын тоглолт өнгөрсөн шөнө Уайт харт лейн цэнгэлдэхэд өрнөж, талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөв. Дөрөвдүгээр байрын төлөө ширүүн тэмцэлдэж байгаа “Тоттенхэм” өрсөлдөгчөө 2:1 харьцаатай буулган авснаар боломжоо хадгалан үлдсэн бол “Арсенал” лигийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнөөс хасагдлаа. Тоглолтын эхний хагаст “Мэргэн буучид” хэд хэдэн довтолгоо эхлүүлсэн боловч өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж чадаагүй. “Тоттенхэм”-ийн залуу тоглогч Дэнни Роус 10 дахь минутад гоолын салхийг хагалж, Мануэль Альмуниягийн хаалганд тоглолтын эхний гоолыг оруулжээ. Харин тоглолтын хоёрдугаар хагас дөнгөж эхлээд 47 дахь минутад Гарет Бейл гоолдсоноор тэд тэргүүллээ бататгасан байна. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөөс 25 минутын Арсень Венгер голланд довтлогч Робин ван Персиг сэлгээгээр талбайд гаргасан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш гэмтлийн улмаас ногоон талбайгаас хөндий байсан ван Перси “Мэргэн буучид”-ын довтолгоонд ихээхэн нэмэр болсон. Ингээд 85 дахь минутад “Арсенал”-д сая нэг гоолын боломж олдож, Тео Уолкоттын баруун жигүүрээс хаясан дамжуулалтыг Никлас Бентнер чулуу болгосноор тооны харьцааг 2:1 болгожээ. “Тоттенхэм” ийнхүү 1999 оноос хойш анх удаагаа Хойд Лондонгийн дербид ялалт байгуулсан юм.
Премьер лигийн 2009/10 оны улирлын тоглолтууд өндөрлөхөд ердөө дөрвөн тоглолт дутуу байгаа энэ үед “Челси” “МанЮ”-гаас дөрвөн оноогоор тасарч, лигийг тэргүүлж байгаа бол “Арсенал” тэргүүлэгчдээс зургаан онооны зөрүүтэй гуравдугаарт бичигдээд байгаа юм. Харин “Тоттенхэм” “Ман Сити”-ээс ердөө нэг оноогоор хоцорч, хүснэгтийн тавд эрэмбэлэгдээд байна. Гэхдээ тэд таван тоглолт хийх дутуу байгаа юм.
Мөн өчигдөр Премьер лигийн “Астон Вилла”, “Эвертон” нарын тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол “Уиган” “Портсмут” нар гоолгүй тэнцжээ.
С.Цэлмэг