Пүүжээ драмын жүжигт арай л биш ээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Пүүжээ драмын жүжигт арай л биш ээ

Монголын хамгийн халуухан, царайлаг олны танил бүсгүйчүүдийг топ модель Д.Пүрэвсүрэн тэргүүлдэг. Загвар өмсөгч, жүжигчин гээд тал бүрийн салбарт өндөр карьертай яваа түүнийг “авъяасгүй царайлгууд”-ын дунд цохиж явахад гайхах хүн олон биз. Тэр загварын тайзанд бол хэнийг ч өмнөө алхуулахгүй сайн моделиудын нэг.
Харин жүжигчний хувьд найруулагчид түүний ур чадвараас илүү гадаад төрх, карьерыг нь чухалчилдаг гэлтэй. Нэг үзээд сайхан инээж, сэтгэлээ баясгаж аваад гардаг, харин маргааш нь сэтгэлд үлдэх юм байдаггүй хөнгөн жанрын комед төрлийн киноны дүрийг тэр чадварлаг бүтээдэг. Солонгос маягийн хиймэл жүжиглэлт ихтэй “Цасан охин”, “Гоёлын даашинз” зэрэг комеди жанрын киноны дүрүүд нь үзэгчдэд хүрч чадсан.
Харин драмын жүжигт Пүүжээг даанч болоогүй байна даа хэмээн мэргэжлийн уран бүтээлчид толгой сэгсэрдэг юм билээ. Гэлээ ч хөөрхөн царай байхад авъяас тийм чухал гэж үү. Найруулагчид түүнийг тоглуулах эрэлт, хэрэгцээ байхад энэ тийм ч сүртэй “проблем” биш бололтой.

Ц.Бадамсүрэн /Өглөөний сонин/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж