Үг хэл муутай “топ”-д урилга, заллага тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Үг хэл муутай “топ”-д урилга, заллага тасрахгүй

Загварын ертөнцөд хамгийн удаан байр суурь, карьераа хадгалж байгаа топ модель С.Одгэрэлийг нэрнээс нь илүү “Мөнхийн залуу, гоо үзэсгэлэн” гэдэг өмнөх гуншин нь тодотгодог. Гэхдээ түүнийг төрөлхийн гоо сайхнаараа биш гэдгийг хэн бүхэн мэднэ. Бурхны бүтээлд ч гэсэн засвар хэрэгтэй байдгийн адил гоо сайхны мэс засалд зориглосон түүнийг өдгөө эргэж харалгүй  өнгөрдөг хүн гэж үгүй.
Монголын хувцас загварын томоохон брэндүүд түүнийг реклам, сурталчилгаандаа тоглуулахын тулд овоо ч мөнгө хаядаг. Уламжлал болсон томоохон наадам, шагнал гардуулах ёслолууд ч топыг урьж, үйл ажиллагаагаа чимэх дуртай. Харамсалтай нь аливаа хүндтэй арга хэмжээний урилга, заллага тасардаггүй топ модель С.Одгэрэлийн үг яриа, дуу хоолойны өнгө гэж даанч нэг авах юм үгүй. Аливаа шагнал гардуулах ёслол дээр микрофоны цаанаас даанч нэг цог золбоогүй, арчаагүй сул хоолойгоор ганц нэг үг хэлсэн болоод тайзнаас бушуухан буухаар зүтгэдэг тэрээр “Би яаж яриад байгаагаа ойлгодоггүй, өөрийнхөө дуу хоолойнд дургүй” хэмээн чин үнэнээ өчсөн удаатай. Үүнийг нь мэддэг реклам захиалагчид ч түүгээр нэг ч үг хэлүүлдэггүй, реклам сурталчилгаандаа гагцхүү нүүр царайг нь л ашигладаг аж.

Ц.Бадамсүрэн /Өглөөний сонин/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж