NBA-ын аварга “ЛА Лейкерс” болон “Миннесота Тимбервулвес” нар 2010/11 оны улирлын өмнө аравдугаар сарын 4-нд Лондон хотын “O2 Arena”-д зочилж, үзүүлэх тоглолт хийхээр болжээ. “Лейкерс” хамгийн сүүлд 1991 онд Европын талбайд тоглосноос хойш анх удаагаа Лондонд ирэх гэж байна. Өнгөрсөн жил “О2 Arena”-д “Чикаго Буллс”, “Юта Жазз” нар тоглож, 102:101 харьцаатай “Бухнууд” ялалт байгуулж байжээ. NBA-ын багууд тав дахь жилдээ дараалан Европт үзүүлэх тоглолт хийж байгаа бол Лондон дөрөв дэхээ дараалан зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
1991 оныг эргэн сөхвөл, Парист болсон McDonald’s Open тэмцээний финалд “Лейкерс” Испанийн “Йовентут Бадалона” клубтэй тоглож, NBA-ын домогт тоглогч “шидэт” Жонсон багтаа ялалт авчирч байжээ.
Харин энэ удаад “Лейкерс” өнөө цагийн суперстар Коби Брайнтын хамт Лондонг зорих юм. Английн нийслэлд үзүүлэх тоглолт хийсний дараа тэд аравдугаар сарын 7-нд Испанийн “Барселона” багтай тоглох бол “Миннесота” Парисыг зорьж, тэнд “Нью-Йорк Никс”-тэй тоглох ажээ.
С.Цэлмэг