
Хамгийн сүүлд хордлого авсан Ховд аймгийн Булган сумын сургуулийн сурагчдад сургуулийн хүүхдүүдэд сургуулийн захиргаа үдийн цай хөтөлбөрт тусгагдаагүй нэр төрлийн хүнс өгсөн нь тогтоогдоод байгаа. Тиймээс Ховд аймгийн Засаг даргад үүрэг өгч сургуулийн захирал, холбогдох хүмүүст харуицлага тооцохыг мөн энэ өдрийн хуралдаанаас Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд С.Отгонбаярт үүрэг болгосон байна. Харин Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг салбарын сайд нь гаргасан ч сургуулийн захирал шүүхэд хандсанаас хариуцлага тооцох асуудал шүүхийн шийдвэр гартал түр хойшлоод байгаа. Мөн түүнчлэн Засгийн газар Үдийн цай хөтөлбөрыг цаашид үргэлжлүүлэхдээ төв суурин газруудад хүнсний шинжилгээны лаборатори байгуулах шийдэлд хүрсэн байна.
Б.Алтансүх