Анагаахын шинэ туршилт амжилт олов

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Анагаахын шинэ туршилт амжилт олов

АНУ-д төрөөд 12-хон өдөр болж байгаа хүүхэд хүчилтөрөгч шахах туршилтанд орсон дэлхийн хамгийн анхны иргэн боллоо. Энэ нь тархины хүчилтөрөгийн хангах эмчилгээ юм байна. Riley Joyce хэмээх 12 хоногтой хүү эмнэлэгт хүргэгдэхдээ амьсгалж  чадахгүй мөн судасны цохилт нь мэдэгдэхгүй байсан  байна. Хүү төрөлхийн тархины өвчтэй байсан бөгөөд эцэг нь түүнийг туршилтын эмчилгээнд оруулахыг зөвшөөрснөөр  одоо зүгээр болсон гэнэ. Жил болгон мянга мянган хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдлаас болоод эсвэл төрөх үеийн хүндрэлээс болоод амьсгалж ч чадахгүй нас бардаг байна. Тэгвэл АНУ-ын Вристолын их сургуулийн профессор Marianne Thoreson болон Анагаахын их сургуулийн зөвлөх эмч John Dingley нар Ксенон хэмээх техник зохион бүтээснээр энэ өвчнийг анагаах боломжтой болж байгаа юм байна. Энэхүү туршилт нь 1998 оноос хойших анхны сайн эмчилгээ болж байгаа  хэдий ч энэ эмчилгээ хүүхэд болгонд таардаггүй аж. Туршилт хийснээс 7 хоногийн дараа хүү ээжийгээ харж  бүр толгойгоо хөдөлгөж ээжийнхээ сүүг хөхөж чадах болжээ.  Дөнгөж төрөөд буй бяцхан хүүхдийн тархинд хүчилтөрөгч шахах энэхүү төхөөрөмж нь маш өндөр өртгөөр боссон бөгөөд маш их хөдөлмөрийн үр дүн аж. Туршилтын эмчилгээнд орсон хүүгийн аав ээж нь хүүгээ амьд мэнд эрүүл энх болоод байгаад туйлын их баярлаад барахгүй байгаагаа илэрхийлж байна.

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж