Драмын театрынхан хүүхдүүдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Драмын театрынхан хүүхдүүдийг баярлууллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрынхан сурагчдын хоёр дугаар улирлын амралтаар “Хүүхдийн шилдэг жүжгүүдийн цуврал” тоглолтуудыг толилууллаа. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон БСШУЯ-наас гаргасан заавал үзэх үзвэрийн жагсаалтад орсон Шартолгой “Саран хөхөө”, Михалков “Бардам туулай”, Андерсоны “Лусын дагина”, С.Жаргалсайхан “Тэмүүжин”, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр”, Галаарид “Шар тэнгисийн тарчлаан” жүжгүүдийг хүүхдүүддээ өргөн барьсан юм. Драмын театр дээрх зургаан жүжгээр найман удаагийн тоглолт зохион байгуулж нийт 3000 гаруй хүүхдэд үйлчилжээ. Мөн энэ хүрээнд уран бүтээлчидтэй хийх уулзалт, театрын урлагийг сурталчлан таниулах, үзсэн жүжгээрээ зохион бичлэгийн уралдаан явуулах зэрэг ажлууд хийжээ. Үүний зэрэгцээ зохион байгуулалттай үзвэрт хамрагдсан сургууль бүрээс хагас өнчин болон бүтэн өнчин, амьдралын төвшин доогуур 20 хүүхдийг, Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн нийт 150 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй тоглолт үзүүлсэн байна. Мөн тэд цаашид ч улирал бүрийн амралтаар хүүхдүүдэд жүжгээ толилуулах юм байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж