Britney зургаа засварладаг гэдгээ нуусангүй

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Britney зургаа засварладаг гэдгээ нуусангүй

Одод, загвар өмсөгчдийн сэтгүүлд гарсан зургууд үргэлж сайхан бие галбир, залуу сайхан арьстай харагддаг. Өсвөр насны охид, эмэгтэйчүүд тэдний “төгс” зургуудыг хараад өөрийгөө голж, тэдэн шиг болохыг хүсдэг. Гэвч үнэндээ тэдний сэтгүүлд гардаг зургууд компьютерийн программын ач тусаар бүтсэн урлагийн бүтээл болсон байдаг гэхэд хилсдэхгүй. Харин энэ тухай Попын гүнж зоригтойгоор хүлээн зөвшөөрч, засвар хийсэн болон хийгээгүй зургаа зэрэгцүүлэн харуулсан байна. Хэдийгээр зургандаа засвар хийдэг ч дуучин бүсгүй маань өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байдаг тухайгаа мөн хэлжээ.
Эдгээр зургууд дээр бэлхүүсээ нарийсган, гуяа туранхай болгож, шивээсээ хүртэл арилгасан байна.
Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж