Б.Амархүү монгол дуутай цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Б.Амархүү монгол дуутай цомог гаргана

Дуучин Б. Амархүү шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлжээ.  Тэр энэхүү цомгоосоо   сонсогчдынхоо сэтгэлд хүрсэн, хит дуунуудыг төрүүлнэ гэж бодож байгаа учраас бүхий л зүйлийг нарийн нягт төлөвлөгөөтэй хийх гэнэ. Түүний хамгийн эхний зорилго бол соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарт санал тавин цомогт орох дуунуудын шүлгийг  бичүүлэх явдал байсан юм. Энэхүү ажилдаа нааштай хариу сонсонгуутаа л дуучин Амархүү найрагчийг ойрын хугацаанд шүлгээ гараас гаргахыг хүссэн байна. Юутай ч залуу дуучин маань шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орсон учраас ойрын үед их л завгүй байгаа гэнэ.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж