Цэцэн Ханру киноны тухай

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Цэцэн Ханру киноны тухай

Энэхvv кино нь бодит vйл
явдлаас сэдэвлэн бvтээгдсэн уран сайхны кино бєгєєд нvvдэлчин монгол
ахуй амьдрал, хэл соёл, зан заншил, тvvх, vлгэр домог, дуу хуурыг уран
сайхны аргаар баяжуулан дэлхий дахины сонорт хvргэхээр зорьж хийгдсэн 35
мм-ийн хальсны бvрэн хэмжээний кино юм.

Уг киног Євєр Монголын “Нvvдэл соёл” компаний уран бvтээлчид
бvтээсэн бєгєєд зургийг нь Монгол Улсын Тєрийн шагналт, кино оператор
Л.Шаравдорж авчээ.
Найруулагчаар ажилласан Баян-Ерєєлийг манай vзэгчид 1990 оны vед
Монголын Vндэсний телевизээр гарч байсан “Дугуйлан” олон ангит киноны
Єлзийжаргал буюу Жаргал багшийн дvрээр нь андахгvй билээ. Жvжигчин
Баян-Ерєєл БНХАУ-ын болон Євєрмонголын 100 гаруй кинонд тоглосон боловч
зєвхєн “Дугуйлан” кинонд л тєрєлх монгол хэлээрээ ярьж тоглосон билээ.
Гэхдээ тэр анх удаа найруулагчаар нь ажилласан “Цэцэн Ханру” киногоо
монгол хэлээр хийсэн нь Євєрмонголын уран бvтээлчдийн дунд сvvлийн 20
гаруй жил тасраад байгаа киноны эх хэлийг монгол хэл дээр хийх ажлын
салхийг нь хагалж байгаа хэрэг юм. Мєн тэрээр уг киноны гол дvр болох
Цэцэн Ханругийн хань Борчингийн дvрийг бvтээсэн юм.
“Цэцэн Ханру” киноны Цэцэн Ханругийн бага, залуу, идэр насны
гурван vеийг гурван єєр жvжигчин бvтээсэн бєгєєд дєрєв дэхь vе буюу
єтєл насыг нь эдvгээ 86 нас сvvдрийг зооглож байгаа Цэцэн Ханру гуай
єєрєє бvтээжээ.
Идэр насны дvрийг бvтээсэн жvжигчин, дуучин Бадамааг Никита
Михальковын“Уурга” киноны Пагмаагийн дvрээр нь манай vзэгчид сайн
мэддэг. Тэрээр олон кинонд тоглосон бєгєєд 2009 онд Монгол Улсын
СУИС-ийн дуулаачийн ангийг магистрийн зэрэгтэй дvvргээд одоо Євєр
Монголын Vндэсний дуу, бvжиг, жvжгийн хvрээлэнд ажиллаж байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж