“Gears of War 3” 2011 оны дөрөвдүгээр сард гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Gears of War 3” 2011 оны дөрөвдүгээр сард гарна

АНУ-ын видео тоглоом хөгжүүлэгч “Epic Game” студийн бүтээсэн “Gears of War” тоглоомын гурав дахь цуврал ирэх оны дөрөвдүгээр сард тоглоомчдын гарт хүрэх гэнэ. Тоглоомын ертөнцийг багагүй хугацаанд хүлээлгэсэн “Gears of War 3” тоглоом сүүлчийн цуврал нь бөгөөд “Bulletstorm” нэрээр гарах юм.
Хүн төрөлхтний сүүлчийн хот Jacinto сүйрч, амь гарсан цөөхөн хэдэн хүмүүс хүнд хэцүү байдалд орсон учир тоглоомын гол баатар Маркус Феникст тун бага хугацаа үлджээ. Маркус нөхдийнхөө хамт хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчигдах аюулаас аврахаар тэмцэлдэнэ.
Дэлхийн сая сая тоглоомдыг байлдан дагуулсан “Gears of War” цуврал нь АНУ-ын зохиолч Карен Трависсийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд хамгийн анхных нь 2006 оны арваннэгдүгээр сард хэвлэгдэн гарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж