Бакиевын хүү Латвид байгаа гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Бакиевын хүү Латвид байгаа гэнэ

Эргэлтийн дараа шинэ засгийн газраас эрэл зарласан Бакиевын бага хүү Максим одоо Латвид байна гэж Mixnews агентлаг мэдээлжээ. Бага Бакиевын энэхүү дүрвэлт нь тус улсын ГХЯ-тай өмнөөс тохиролцсон байжээ.
Киргизийн шинэ засаг Бакиевын дүү мөн хоёр хүүд нь эрүүгийн хэрэг үүсгээд байна. Түр Засгийн газрын төлөөлөгч нар Засгийн газрын ордонг дайрч байсан хүмүүсийн эсрэг гал нээх тушаалыг Бакиевын хамаатан садан өгсөн гэж үзэж байгаа аж. Тэр үеэр хэдэн арван хүн алагдсан байна. Максим Бакиев нь тус орны Хөрөнгө оруулалт ба шинэ технологийн агентлагийг толгойлж байжээ. Хэвлэлийнхэн түүнийг эдийн засгийн “саарал ширээт” гэж нэрлэсэн байлаа. Үймээний үеэр тэр АНУ-д жил тутмын Киргиз-Америкийн зөвлөлдөөнд оролцох ёстой байжээ. Латвид тэрээр  хэд хэдэн компанийн хамтран эзэмшигч юм. Түүний ажил хэргийн түнш нь Латвийн банкны эзэн Валерий Белоконь  юм байна. Киргизийн саяын үйл явдал Белоконийн бизнесийн сонирхолыг хөнджээ. Белоконийн байгуулсан “Манас банк” түр Засгийн газрын хяналтад орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж