Оросууд зэвсгийн плутониаг устгана

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Оросууд зэвсгийн плутониаг устгана

Дөрөвдүгээр сарын 13-нд Вашингтонд ажлаа дуусгасан Цөмийн аюулгүй байдлын саммит дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар хоёр талууд зэвсгийн плутонийнхаа илүүдлийг дахин боловсруулалтаар устгах гэрээнд гарын үсгээ зурав. Гэрээний дагуу талууд өөрсдийн илүүдэл плутонийн устгалдаа 2018 оноос орох ба нийтдээ 34 тонн аюултай бодисыг дахин боловсруулалтаар АЦС-уудын түлш болгох юм байна.Зэвсгийн плутонийг түлш болгох ажиллагаа нээлттэй бөгөөд харилцан хяналттайгаар хийгдэнэ.
Хиллари Клинтоны хэлснээр дахин боловсруулалт хийх илүүдэл плутони нь хоёр улс тус бүртээ 17 мянган цөмийн бөмбөг хийхэд хангалттай байх ажээ. Цаашид ч бид илүүдэл плутониаг дахин боловсруулалтад оруулж байх болно гэж тэр онцолжээ. Оросын талын гаргасан тунхаглалд 2010 онд Орос улс шинээр баяжуулсан ба ашиглагдсан цөмийн түлшийг Украин, Белорусь, Польш, Серб, Германаас авч ирэхээр зарлав.
Архивын зураг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж