
Харин модны үнэ өндөр хэвээр, өвлийн ханшаараа зарагдаж байна. Жижиг уут нарс мод 900 төгрөг, хар модыг 1100-1200 төгрөгөөр зарж байгаа бол 25 кг-ийн шуудайтай модыг 4000-4200 төгрөгөөр худалдаалж байв. Цайз зах дээрээс модны үртэс холтос түүн гэрээ дулаацуулдаг хүүхэд, хөгшид цөөнгүй байдаг ажээ. Тэд шуудай үүрэн зоргодос түүхийн сацуу зам дагуу хаягдсан ганц хоёр ширхэг нүүрсийг ч алдалгүй шуудайлж харагдлаа.
Д.Цэц