Баруун хойт Хятадын Цинхай мужид өнөө өглөө Рихтерийн шаталбараар 6,9 баллын хүчтэй газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр газар хөдлөлт 46,9 км-ын гүнд болсон байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр бол 67 хүн амь үрэгджээ. Түвдтэй хил залгаа Цинхай муж хүн ам сийрэг нутаг юм.
Хятадад хамгийн их сүйрэлтэй газар хөдлөлт 2008 оны тавдугаар сард Сычуань мужид болж байлаа. Тэр үеэр 87 мянган хүн амиа алдсан ба таван сая хүн гэр оронгүй болж байжээ.